Чонягюн багшийн түүхийн дурсгалт газар
Танилцуулга
Намянжү хотын Чу-Ан-мён, Ныннэ-рид оршдог Тасаны түүхийн дурсгалт газар нь улсын авилагын хэргийг шүүмжлсэн багшийн дуу хоолой, даруу төлөв амьдралын хэв маягыг хадгалагдаж байгаа түүний төрсөн газарт байдаг ба хоёр зуун жил болсон Тасаны булш, эрин үеээсээ түрүүлж алхсан анхдагчийн ажлын амжилт, ул мөрийг харуулсан Тасаны дурсгалтын тахним, Тасаныг орчин үеийн өнцгөөс харуулсан Тасаны соёлын танхим юм.
Нэг алхам алхвал унах гэж байгаа мэт санагдах намхан хашаанд гэм зэмгүй ард иргэдийн баяр баясал, зовлон шанлалыг хуваалцахыг хүссэн Тасан багшийн сэтгэлийг харуулсан байдаг. Жил бүрийн 9 дүгээр сард Тасаны түүхийн дурсгалт газарт “Тасан соёлын өв” арга хэмжээг зохион байгуулдаг ба иргэдийн төрөл бүрийн арга хэмжээ, урлаг, соёлын тоглолт болж бүгд хамтдаа баяр наадмыг тэмдэглэдэг. Тасан багшийн амьдралын хэв маяг, үзэл суртлыг соёлын өнцгөөс харуулж, үүгээр дамжуулан Тасан багшийн талаар мэдэх боломжийг нээдэг хотын иргэдийн соёлын баяр наадам юм.
Байгууламжууд
Тасан Чонягюн багшийн булш (Кёнги-дугийн дурсгалт зүйл, дугаар 7), Тасан Чонягюн багшийн төрсөн нутаг, Мүндуса (оршуулгын газар), Дурсгалын тахим, Соёлын танхим
Соёлын гудамж үзэсгэлэнгийн бүтээлүүд : нийт 4 төрөл 30 ширхэг (Хөшөө, хөрөг, Мугминь Шимсо гэх мэт ном, Кожүнги - өргөгч, Нугру – чулуу шидэгч, усан дээрх хөдөлгөөнт тайз, видео бичлэг, уран баримал)
Үзвэрийн мэдээлэл
- Хуваарь : 09:00~18:00 (1~12 дугаар саруудад) (Нээллтэй цаг: Өглөө 9 цаг – Орой 5 цаг 30 минут) (Мягмар-Бямба гарагуудад, хаагдахаас 1 цагийн өмнө хүртэл орох боломжтой)
- Амралтын өдөр : Шинэ оны эхний өдөр (1 дүгээр сарын 1-ний өдөр), Соллар - Цагаан сар, Чүсог - Ургацын баярын өдөр, долоо хоног бүрийн Даваа гараг
- Тасалбар : Үнэгүй
Байршил
네이버 지도 출력
위도 : 37.5165013
경도 : 127.2992611
주소 : 경기 남양주시 조안면 다산로747번길 11
높이 : 300
설명 : Тасаны түүхийн дурсгалт газар
- Энгийн автобус: 56 Тасан Чонягюн түүхийн дурсгалт газар, Практик сургалтын музейн автобусны буудал дээр буугаад 146 м