Skip Menu



БНХАУ-ын Чанжоу хот

БНХАУ-ын Чанжоу хот(ChangZhou City)

БНХАУ-ын Чанжоу хот

  • Гэрээ байгуулсан огноо : 1999 оны 9 дүгээр сарын 21 (Ах дүүгийн харилцаатай болсон)
  • Байршил : Хөх мөрний адаг хэсэгт гурван салаа газар байдаг ба Шанхай хот, Намгён хот хооронд байдаг
  • Хүн ам : 3,6 сая
  • Газар нутгийн хэмжээ : 4,180 ㎢
  • Цаг агаар : тогтуун, чийглэг бөгөөд дөрвөн улиралтай, жилийн дундаж температур нь 15℃. Хамгийн халуун 37℃, хамгийн хүйтэн -3℃, жилийн хур тунадасны хэмжээ 1,074 мм
  • Аж үйлдвэр : Аж ахуйн нэгж байгууллагын тоо 3,826, аж үйлдвэрийн үндсэн салбар нь шир, механик металлурги, цахилгаан үйлдвэрлэл бөгөөд үндэсний бүтээгдэхүүн нь машин механизм (экскаватор), дэвшилтэт технологитой холбоотой бүтээгдэхүүн
  • Засаг захиргааны нэгж : 2 хот, 5 дүүрэг (Шинэ технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дүүрэг орсон)
  • Гол удирдагч : Хотын захирагч Жонсүнь (丁純), Хотын иргэдийн төлөөлөгчдийн дарга Фе Гаоюн (Fei Gaoyun)
  • Бүс нутгийн онцлог
    - 2,500 жилийн түүхтэй Чанжоу хотод эрдний түүх, соёлын дурсгалт газар, Хуатиан ресорт, алтан суварга гэх мэт аялал, жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй
    - Чанжоу хотын иргэдийн ерөнхийдөө уламжлалт үзэл бодолтой хэдий ч хөгжилтэй хүмүүс байдаг. Өөрчлөлт, шинэчлэлт дунд анхаарал татаж байгаа үйлдвэрлэлийн шинэ хот учир Хятад эдийн засгийн цогц шинэчлэлийн төлөөлөл болсон жишиг хот болж эргийг бүсэд хамгийн анхны нээлтээ хийсэн
  • Гол хамтын ажиллагаа : БНХАУ-ын Санжү хотын олон улсын худалдааны үзэсгэлэнд оролцох, хүүхэд, залуучуудын төлөөлөл болсон багийг харилцан урих, Эмэгтэйчүүдийн найрамдал харилцаа, төрийн албан хаагчдыг томилолтоор ажиллуулах, хоёр хотод зохиогдож буй баярын арга хэмжээнд харилцан оролцох
  • Цаашид авч хэрэгжүүлэх гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэл
    - Төрөл бүрийн худалдааны үзэсгэлэнд оролцож бүс нутгийн бүтээгдэхүүнийг танилцуулж, Хятад руу экспортын бүтээгдэхүүн гаргах хүсэлтэй байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад гадаад харилцааны дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэх
    - 2001 оноос хойш хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийн солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн үүгээр дамжуулан хоёр улсын төрийн захиргааны тогтолцоог харьцуулсан судалгаа хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг судлах
    - Хоёр бүс нутгийн хүүхэд, залуучуудын солилцоо, соёл, урлагын слабарын хамтын ажиллагаа
    - Хотын иргэдийн оролцоотой ажлын хэсгийн солилцоогоор дамжуулан хувийн хэвшлийн салбарын солилцоог нэмэгдүүлэх