Skip Menu



Байгаль орчны нөхцөл байдал

Хан мөрний сав газарт оршдог манай нутаг Солонгосын хойгын төв хэсийн хувьд цаг агаар нь тогтуун, хөрс нь үржил шимтэй билээ. Эрт дээр үеээс улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёлын дурсгалт газар учир цаг үеийн өөрчлөлтөөс хамааран нутгийн нэр, хамрах хүрээ олон удааа өөрчлөгдсөн.

Бүс нутгийн онцлог

  • Хан мөрний сав газарт оршдог манай нутаг Солонгосын хойгын төв хэсийн хувьд цаг агаар нь тогтуун, хөрс нь үржил шимтэй билээ. Эрт дээр үеээс улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёлын дурсгалт газар учир цаг үеийн өөрчлөлтөөс хамааран нутгийн нэр, хамрах хүрээ олон удаа өөрчлөгдсөн.
  • Орон нутгийг Сөүл хотой холбодог нутгийн зүүн хойд хэсгийн замын гол нэвтрүүлэх гарц бөгөөд Кёнчүнь метроны шугам, Жүн-Ан метроны шугамаас гадна Сөүл-Чүньчоны хурдны зам, Сөүлийн захад огтолцдог хурдны зам, Сөүл-Тогсугын хоорондын Хан мөрний хойд эргийн зам дайран өнгөрдөг учир Сөүл хоттой холбогдоход хамгийн дөхөм байдаг. Мөн Хан мөрний урд эргээр Жүн-Ан метроны шугамын төмөр зам, Янпён руу нэвтрэх улсын зэрэглэлтэй 6-р зам зэрэгцэн өнгөрдөг ба Игүг-дугаас салсан зам нь Пүгхан мөрний зүүн эргээр Капёны чиглэлийн замтай нийлдэг. Түүнчлэн Ийжонбү, Тундүчонь, Пучоньтой холбогддог улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зам бий.
  • Хөгжих бололцоо ихтэй, улсын гол бүс нутаг учир хөгжлийн хэрэгцээ шаардлага нь улсаас тогтоосон дүрэм, журмын хязгаарлалттай зөрчилддөг бүс нутаг юм. Гэсэн хэдий ч зам тээвэр, газар тариалан зэрэгцэн хөгжсөн хөдөөгийн нэгэн хотын хувьд тэнгэрээс заяасан үзэсгэлэнт байгальтай учир хүн амын тоо өссөөр байгаа юм.
  • Хот бүхэлдээ хүн ам суурьшдаг 3 хэсгээс бүрддэг. Зүүн бүсд Хуаду-ыб, Сүдун-мён, Чу-Ан-мён, Хупён-дун, Пённэ-дун, баруун бүсд Чоньжоб-ыб, Унам-ыб, Пёльнэ-мён, Туйгэйвонь-ыб, Пёллэ-дун, өмнөд бүсд Уабү-ыб, Чоньгонь-ыб, Гымгуг-дун, Янжон-дун, Жигым-дун, Тунун-дун ордог.

Байршил, газар нутгийн хэмжээ

Намянжү хот нь Кёнги-дугийн зүүн хойд хэсэгт байрладаг ба улсын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт 26 км-т, бүс нутгийн төв захиргааны газар болох Сүвоноос зүүн хойд зүгт 65км-ийн зайд байдаг бүх бүс нутаг руу явсан замтай тээврийн гол зангилаа газар юм.

Намянжү хот нь хойд талаараа Пучонь-гүн, зүүн хойд талаараа Гапён-гүн, зүүн талаараа Янпён-гүн, урд талаараа Ханам хот, Гуанжү-гүн, баруун талаараа Күри хот, тусгай захиргаат Сөүл хот, баруун хойд талаараа Ийжонбү хоттой залгадаг. Өргөрөгөөрөө Намянжү хотын хамгийн хойд зэг нь 37’11”-д байрлах Сүдун-мёны Нэбан-ри бөгөөд хамгийн урд цэг нь өргөрөгийн 37’ 32” болох Чу-Ан-мёны Ныннэ-ри гийн Махёны урдуур урсах Хан мөрний тэг дунд байдаг.

Уртрагаараа баруун захын цэг нь 127’ 15” болох Пёльнэ-мёны Сүраг уулын оргил бөгөөд зүүн захын цэг нь 127’ 52” болох Хуаду-ыбын Кү-Ам-ригийн Пүгхан голын дунд байдаг. Иймд зүүнээс баруун 26 км, өмнөдөөс умард хооронд 30 км-ийн зайг эзэлдэг. Нөгөөтэйгүүр, Намянжү хотын төрийн захиргааны төв газар болох Намянжү хотын захиргаа газар зүйн байршилын хувьд уртрагын 127’, өргөрөгийн 37’-д байдаг.

Намянжүгийн нутаг бие даасан засаг захиргааны нэгж болохоос өмнө харьяалагддаг байсан Янжү-гүнийн газар нутгийн хэмжээ 1020.34км2 байсан учир Гуанжү-гүн, цаашлаад Кёнги-дуд хамгийн том газар нутагтай бүс байсан. Харин 1963 оноос Янжү-гүний зарим хэсэг Ийжонбү хот, Сөүл тусгаа захиргаат хот, Тубун-гү, Нувонь-гү, Чүнран-гү болж салан тусгаарлагдсан төдийгүй 1980 онд Намянжү-гүн салсан. Ингэснээр Янжү-гүний газар нутгийн хэмжээ 419.38 км2, Намянжү-гүний газар нутгийн хэмжээ 495.63км2 болж Намянжүгийн бүс нутаг бие даасан засаг захиргааны нэгж болсон юм.

Үүний дараагаар Намянжү-гүн 1986 онд Күри хот, 1989 онд Мигым хот тусгаар тогтнож, 1995 онд Мигым хоттой эргэн нэгдэж Намянжү хот болон өргөжиж одоогийн төрийн захиргааны нэгж нэгж болсон. Одоогийн Намянжү хот нь 5-н ыб (Уабү-ыб, Чоньжоб-ыб, Хуаду-ыб, Чоньгонь-ыб, Унам-ыб), 4-н мён (Пёльнэ-мён, Туйгэйвонь-ыб, Сүдун-мён, Чу-Ан-мён), 6-н дун (Хупён-дун, Пённэ-дун, Гымгуг-дун, Янжон-дун, Жигым-дун, Тунун-дун) гэсэн засаг захиргааны нэгжээс бүрддэг ба газар нутгийн нийт хэмжээ 458.53км2. Үүнээс 182.23км2 нь улсын тусгай хамгаалалттай газар, 194.9км2 нь Сүжилбужонь дархан цаазат газар, 42.38км2 нь усны эхийн хамгаалалтын бүс, 40.73км2 нь цэргийн байгууламжийн хамгаалалтын бүсэд хамаардаг.

Намянжү хот нь засаг захиргааны нэгжийн хувьд 1 тусгай захиргаат хот, 5 хот, 2 гүнтэй залгаа оршдог. Үүнийг дэлгэрэнгүй дурдвал зүүн талаараа Янпён-гүн болон Гапён-гүн, баруун талаараа Сөүл тусгай захиргаат хот, Ийжонбү хот, Күри хотуудтай, урд талаараа Ханам хот болон Гуанжү хоттой, хойд талаараа Пучонь хоттой залгадаг.

Газар зүйн байрлал

Хэсэг, уртраг, өргөрөг, хамрах бүс нутаг
Хэсэг уртраг өргөрөг хамрах бүс нутаг
Зүүн хязгаар 127°22′45″ 37°40′27″ Намянжү хот, Хуаду-ыб, Кү-Ам-ри,
Гапён-гүний зааг (Чонпён-мён, Самхуй-ри)
Баруун хязгаар 127°04′52″ 37°41′59″ Намянжү хот, Пёльнэ-мён, Чонхаг-ри,
Ийжонбү хотын зааг (Ийжонбү хот, Чан-Ам-дун)
Өмнөд хязгаар 127°17′54″ 37°30′30″ Намянжү хот, Чу-Ан-мён, Ныннэ-ри,
Гуанжү хотынхотын зааг (Намжун-мён, Пүнвонь-ри)
Умард хязгаар 127°16′00″ 37°46′49″ Намянжү хот, Сүдун-мён, Нэбан-ри,
Гапён-гүний зааг (Сан-мён, Сандун-ри)

Бүс нутаг тус бүрийн газар нутгийн хэмжээ

Нийт, Хот төвөлөлтөд зориулсан хязгаарлалттай бүс, Байгаль хамгаалалын бүс (Ундны усны эхийг хамгаалах тусгай хамгаалалттай газар), хүн амын төвлөрөлийг хязгаарлах бүс
Нийт Хот төвөлөлтөд зориулсан хязгаарлалттай бүс Байгаль хамгаалалын бүс
(Ундны усны эхийг хамгаалах тусгай хамгаалалттай газар)
хүн амын төвлөрөлийг хязгаарлах бүс
458.1 218.15 194.91 45.44
(100.0) (47.6) (42.5) (9.9)

(2015 Статистикийн эмхтгэл, хэмжих нэгж: км2, %)

Засаг захиргааны нэгжийн газар нутгийн хэмжээ

Засаг захиргааны нэгжийн газар нутгийн хэмжээ
Засаг захиргааны нэгжийн Газар Засаг захиргааны нэгжийн Газар
Уабү-ыб 49.86 Чу-Ан-мён 50.69
Чоньжоб-ыб 65.96 Хупён-дун 9.15
Хуаду-ыб 71.47 Пённэ-дун 7.25
Чоньгонь-ыб 31.23 Гымгуг-дун 6.93
Унам-ыб 25.25 Янжон-дун 12.35
Пёльнэ-мён 22.15 Жигым-дун 5.54
Туйгэйвонь-ыб 3.27 Тунун-дун 5.61
Сүдун-мён 72.73 Пёллэ-дун 18.63
Нийт 458.1

(2015 Статистикийн эмхтгэл, хэмжих нэгж: км2)

Газрын гадаргуугийн тогтоц

Солонгосын хойгын нуруу болох Пэгдү их нуруудын хотгор нь Пэгдү уулын Пёнсабунаас эхэлж Жири уулын Чоньванбун хүртэл 1400 км үргэлжлэх том бөгөөд урт нурууд юм. Үүнтэй адил манай улсын газрын газардуугийн тогтоц уул ихтэй байдаг. Пэгдү их нуруудын хотгор нь урагш чиглэн уруудаж баруун-урд зүгт Пэгам уул, Усон уул, Чоггын уул, Дэсон уул, Гүгманбун, Мёнжи уул, Чонма уул, Тубун уул, Пүгхан уул зэрэг 700 гаруй уул, толгодыг бий болгодог бөгөөд үүнийг Ханбүгчонмэг (漢北正脈) гэдэг. Намянжү хот нь Ханбүгчонмэгийн эцэст байдаг.

Намянжү хотыг ерөнхийд нь зүүн хойд хэсгийн уулархаг бүс, баруун хэсгийн тал газар гэж хуваадаг. Зүүн хойт хэсэгтээ Жүгым уул (813.6 м), Чүгрён уул (879 м), Чонма уул(812 м), Үньгиль уул(610.2 м), баруун талдаа Сөүл хотын - Тубун уул, эсрэг талд нь Сүраг уул (637 м), Бүрам уул (50 9м) байдаг ба гол хэсэгтээ өргөн, уудам тал газараас бүрддэг.

Намянжү хотын голд нь Чонма уул, Мюжог уул сүндэрлэсэн байдаг. Үүнийг тойрон хойд талаараа Юнам уул, Үнаг уул Пучонь-гүнтэй, Чүгрён уул, Сори уул Гапён-гүнтэй залгадаг. Зүүн урд талаараа Сунра уул, Мүнань уул, Үньгиль уул Янпён-гүнтэй өөд өөдөөсөө харан байрладаг бол, урд талаараа Чужубун, Чоггаб уул, Пун уул Ханам хоттой залгаа оршдог. Баруун талаараа Бүрам уул, Сүраг уул Сөүл хоттой залгадаг байна. Үүнээс харахад Намянжү хотын нийт газар нутгийн 70 хувь нь уулнаас бүрдэж, тал газар гэвэл Вансүгчонийг даган Чоньжоб-ыбын Нэгаг-ри, Нэгуг-ри, Ёньпён-ри, Чоньгонь-ыбын Шинволь-ри, Жигым-дун зэрэг голын сав гадрууд л тэгш талд тооцогддог. Намянжү хотын газрын гадаргуугийн тогтоц нь дугуй майхан хэлбэртэй учир голд нь багана босгоод хажуугаар нь тойруулан баганууд босгосон мэт өндөр уулс эгнэн байрласан байдаг.

Тиймээс газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага учир баян чинээлэг бүс нутаг болж чадаагүй юм. 50 м-ээс бага газрын гадаргын өндөртэй газар нь Хан мөрний сав газар, Вансүгчоны доод хэсэг бөгөө 50~100 м-тэй газарт Вансүгчоны сав газар болох Ёнпчён, Пүнгённэ, Пэ-Ян-ригийн урд хэсэг ордог. Газрын гадаргын өндөр 100~200 м бүс нутагт Хупён-дун, Пённэ-дун болон Сүдун-мёны Кү-Үнчоны сав газар, Хуаду-ыбын Мугхёнчоны сав газар, Вольсанчоны зарим хэсэг ордог ба ногооны болон будааны талбай хослон байдаг тул хүсний ногооны болон будааны газар тариалан явагддаг. Газрын гадаргын өндөрөөрөө 200~300 м газарт Күрын нутаг ордог ба бэлчээрийн талбай учир хөгжүүлэх болмомжтой бөгөөд 300 м-ээс дээш өндөртэй уулархаг газар нь мод үржүүлгийн газар болдог.

Нөгөөтэйгүүр Пүгхан мөрөн Намянжү хотын зүүн талаар өмнө зүгт урсаж Чу-Ан-мёны Ныннэ-рид Намхан мөрөнтэй нийлж Хан мөрөн болохын зэрэгцээ Уабү-ыб, Жигым-дуны өмнөд хязгаарт хүрч баруун далайд цутгадаг. Нам мөрөн, Пүг мөрөн нийлэх хэсэгт бий болсон Пальданху нь нийслэлд оршин суудаг 20 сая хотын иргэдийн ундны усны эх болохын сацуу Пальдандэм нь төвийн бүсийг эрчим хүчээр хангаж, усны түвшинг тэнцвэртэй байлгаж чаддаг чадвартай улсын хэмжээнд маш чухал газар юм. Газрын хөрсний чанар нь ихэнх хэсэгтээ үржил шимтэй бөгөөд Сөүлд хүнсний ногоо нийлүүлдэг газар тариалангын гол бүс юм. Ялангуяа Пёльнэ-мён, Чоньгонь-ыбын бүс нутагт их хэмжээгээр тариалж байгаа Моггуль лийр амт, чанар сайтай бөгөөд хэрэглэгчдийн талархалыг хүлээгээд байгаа билээ.

Цаг агаар

Манай хотын цаг агаар эх газрын уур амьсгалын нөлөөгөөр өвөлдөө хүйтэн, хуурай, зундаа халуун, чийглэг болдог онцлогтой.

  • Цаг агаарынн статистик мэдээнээс харахад цэлмэг өдөр 116, үүлэрхэг өдөр 118, хур бороотой өдөр 102, цастай өдөр 29 болдог байна.
  • Жилийн дундаж температур 13.0℃. 12 дугаар сард -1.9℃ буюу хамгийн хүйтэн байдаг бол, 7 дугаар сард 26.9℃ буюу хамгийн халуун болдог.
  • Жилийн дундаж хур тунадас 1,168.6 мм ба үүнээс зуны 7 дугаар сард 552.6 мм хур тунадас орж усны түвшин нэмэгдэж чийгшил 58%-д хүрдэг.