Skip Menu



Намянжүгийн түүх

Балар эртний үеийн соёл

Палеолит буюу Хуучин чулуун зэвсгийн үеийн түүхийн дурсгалт газрууд

Чу-Ан-мён Ныннэ-ри, Чу-Ан-мён Самбун-ри, Хуаду-ыб Кымнам-ри болон Хуаду-ыб Гомто, Чу-Ан-мён Сунчунь-ри дэх Түчунь түүхийн дурсгалт газар, Чу-Ан-мён Чиньжүн-ри дэх Мажинь түүхийн дурсгалт газар, Чу-Ан-мён Ныннэ-ри дэх Мажэ түүхийн дурсгалт газруудыг дурдаж болох бөгөөд кварц болон кварцан чулуун зэвсэг, чулуун хавтан, үзүүртэй хусуур, тэргэл саран хусуур, мөн туф чулуун зэвсэг, жижиг иртэй чулуун зэвсэг, жижиг иртэй чулуун хавтан, галт уулын чулуун хавтан, хөрөөний ир зэрэг олдворууд олдсон байдаг.

Неолит буюу Шинэ чулуун зэвсгийн үе түүхийн дурсгалт газрууд

Зураасан хээтэй ваар: Сүсог-ри түүхийн дурсгалт газар, Кым-дун түүхийн дурсгалт газар, Чиньжүн-ри түүхийн дурсгалт газар, Дунмаг-дун түүхийн дурсгалт газар, Туйгэйвонь түүхийн дурсгалт газар, Кымнам-ри түүхийн дурсгалт газар зэрэг бий.

Хүрэл зэвсгийн үеийн түүхийн дурсгалт газрууд

Аж амьдралын түүхийн дурсгалт газар: Сүсог-ри болон Ка-Үн-дун дахь балар эртний үеийн хүмүүсийн гэрийн буурь олдсон байдаг хэдий ч Ка-Үн-дун түүхийн дурсгалт газрын хувьд тодорхтой мэдэх боломжгүй байдаг. Түүнчлэн хөрсний шинжилгээний үеэр бусад археологийн олдворт газруудыг олж илрүүлсэн ба энэ газарт эрт дээр үеийн хүмүүсийн орон байр байсан байж болох талтай.

Намянжүгийн бүс нутагаас олдсон археологийн олдворт газар
  1. Жигым-дун археологийн олдворт газар
  2. Ныннэ-ри археологийн олдворт газар
  3. Кымнам-ри археологийн олдворт газар
    ① Кымнам-ри A (“Ивээлийн гэр”-ийн ойр орчим)
    ② Кымнам-ри B ((“Ивээлийн гэр”-ийн эсрэг талд усны эх ундрагын зарим хэсгийн газар)
    ③ Кымнам-ри Ⅰ салбар
    ④ Кымнам-ри Ⅱ салбар
    ⑤ Кымнам-ри Ⅲ салбар
  4. Тугуг-дун шавран тогоон олдвор
  5. Сампэ Сүвоний ойр орчмын шавран тогоон олдвор
  6. Тугуг-дун чулуун багана
  7. Ипэ-ри археологийн олдворт газар
  8. Сампэ-ри археологийн олдворт газар
  9. Мугбан-ри археологийн олдворт газар
  10. Тогсу түүхийн дурсгалт газар
    ① Тогсу түүхийн дурсгалт газар Ⅰ салбар
    ② Тогсу түүхийн дурсгалт газар Ⅱ салбар
  11. Вольгуг-ри археологийн олдворт газар
  12. Ёньпён-ри археологийн олдворт газар
  13. Паря-ри археологийн олдворт газар
  14. Пэгян-ри археологийн олдворт газар
  15. Суннын-ри археологийн олдворт газар
  16. Пэ-Ян-ри археологийн олдворт газар
  17. Туйгэйвонь археологийн олдворт газар зэрэг бий.

※Балар эртний үеийн оршуулга нь ихэнхдээ чулуун булш байдаг ба мөн эрт дээр үеийн булштай холбоотой материал дунд Гымгуг-дунд эртний булш олдсон тэмдэглэл байдаг.

Чулуун булшны түүхийн дурсгалт газар

Сампэ-ри чулуун булш, Ка-Үн-дун чулуун булш, Жигым-дун чулуун булш, Кымнам-ри 5 дахь чулуун булш, Кымнам-ри чулуун булш, Чиньжүн-ри чулуун булш, Чиньгуань-ри чулуун булш, Суннын-ри чулуун булш, Туйгэйвонь-ыб чулуун булш, Сунчунь-ри чулуун булш зэрэг бий.

Эртний үеийн нийгэм

Сам-Хан эрин үеийн Хан мөрний сав газар – Намянжүгийн бус нутаг тухайн үеийн Ма-ханы нутагт ордог

“Гуангэту хааны булш” бичвэрт Кури-сон (古利城) гэдэг нэр гардаг ба энэ нь одоогийн Намянжү хотын Чоньжоб-ыб, Чоньгонь-мёнын хэсэг байж болох Кугүрёгын үеийн Курыну-хён (骨衣奴縣) байж болох юм. Өөрөөр хэлбэл Кур-Ий (骨衣) → Кури (古利) → Куры (古離) дуудлагаараа төстэйгөөс гадна Ачасань-соны дараа тэмдэглэгдэн үлдсэн байгааг харахад өнөөгийн Чоньжоб-ыб, Чоньгонь-мён Ма-Ханы Куригүг (古離國) гэж үзэх нь үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр , Куригүг нь Хан мөрний эргээр Пэгжэ улстай залгаа байсан байх гэж бодож байна.

Гурван улсын үеийн Хан мөрний сав газар

Намянжүгийн нутаг нь Пэгжэгийн газар нутагтай залгаа оршдог учир эрт дээр үеэс Пэгжэ улсын газар нутагт хамаарч Пэгжэ улсын хөгжингүй соёлыг дагасан байх гэж таамаглаж болох ба Гуангэту хааны Пэгжэ улсын нийслэл рүү дайрсан дайралтын дараа Кугүрёд эзлэгдэж, Гурван улсын хоорондох хамгийн гол маргаантай газар болсон гэж таамаглаж болно. Намянжүгийн Чоньжоб-ыб, Чоньгонь-мёны нутаг “Гурван улсын тэмдэглэл” бичээст дурдсанаар Хан-жү (漢州)-д ордог ба 757 он (Кёндог хаан 16)-д Кугүрёгын үеээс нэрэлж ирсэн “Курыну-хён”-г Хуанян-хён (荒壤縣) болгож өөрчилсөн нь Ханьян-гүн (漢陽郡)-ий Ён-хён байв. Шиллад эзлэгдсэний дараа ч мөн адил Кугүрёгын үеэс нэрлэж ирсэн “Курыну-сон”-оор дуудах болсон байх гэж таамаглаж байна. Учир нь Шилла гүрний үед анх “хён” бий болсон үетэй давхацаж байгаатай юм. Намянжүгийн нутаг нь Ханам хотын Чүньгүн-дуны газартай ойр байсан учир Шилла болон Нэгдсэн Шилла гүрний үед ч мөн адил соёлын хувьд бүрэн тусгаарлагдсан газар байгаагүй гэж харагдаж байна.

Нэгдсэн Шилла

757 он (Кёндог хаан 16)-д орон нутгийн “9 жү”-ийн нэршилээс гадна “гүн”, “хён”-ы нэрийг, 759 онд төвийн бүсийн газруудын нэрийг бүгдийг нь Хятад маягт оруулан өөрчилсөн. Намянжүг тухайн үед “Хан-жүгийн Ханьян-гүний Хуанян-хён” хэмээн нэрлэсэн байдаг.

Курёгын эзэнт гүрний үе

Янжү нутаг Курёгын эзэнт гүрний бүс нутгийн засаг захиргааны нэгдсэн тогтоцоонд албан ёсоор дурдагдсан нь 983 он (Сонжун 2) юм. Сонжун хаан анхалж бүс нутгийг 12 муг болгосон ба тухайн үед 12 мугт Янжү (楊州), Гуанжү (廣州), Чүнжү (忠州), Чонжү (淸州), Гунжү (公州), Жиньжү (晋州), Санжү (尙州), Чоньжү (全州), Нажү (羅州), Сынжү (昇州), Хэжү (海州), Хуанжү (黃州) орж байсан юм. Ингээд Янжү нэр устай бүс нутгийн хамгийн том засаг захиргааны нэгжийн нэг болсон байдаг.

Янжү-мугын хэмжээ нь орон нутгийн хамгийн том засаг захиргааны нэгж Мүньжуны Намгёны захиргаанд байсан засаг захиргааны нэгж (жү, бү, гүн, хён)-ийн тоо болох 31-эй тэнцүү, мөн газар нутгийн хэмжээний хувьд ч ижил байсан гэж таамагладаг. Энэ үед засаг захиргааны нэгжийн хэмжээг нь “Курёгын түүх” бичгийн Намгёны захиргааны бүтэцээс харахад Кюха-гүн (交河郡: Пажү), Кёнжү, Пужү(抱州: Пучонь), Хэнжү, Бусон-хён (峰城縣: Пажү), Кубун-хён (高峰縣: Куян), Шимаг-хён (深嶽縣: Пажү), Пүнян-хён(豊壤縣: Намянжү хотын Чоньжоб, Чоньгонь), Сачонь-хён (沙川縣: Янжү) гээд 3 гүн, 6 хён байсан ба харьяалалд нь 1 бү, 2 гүн, 1 хён байсан.

Янжү-муг нь “ду” болж “ду”-гаасаа “жү” болж өөрчлөгдөж байсан Янжү нь 1067 он (Мүньжун 21)-д “Намгён” болж дахин томорч чадсан юм. Намгён нутаг нь Согён (Пёнян), Дунгён (Кёнжү) цаашлаад 3 бусад гёноос бүрдэж, засаг захиргааны хамгийн том нэгж болсон ба энэ нь одоогийн Намянжү хотоос гадна Янжү, Пучонь, Ийжонбү, Сүвонь, Иньчонь, Шихын, Пёнтэг, Хуасон, Пажү, Куян, Кимпу, Канхуа, Аньсон, Аньян зэрэг Кёнги-дугийн талаас илүү нутгийг хамардаг өргөн уудам бүс нутаг байсан. Үүний дараа Намгён нь Курёгын эзэнт гүрний бүс нутгийн засаг захиргааны нэгжээр 200 гаруй жил оршин тогтоносон. Курё гүрний төгсгөл 1308 он (Чүннёль хаан 34)-д “Ханьян-бү” болж буурсан.

“Ханьян-бү” болж өөрчлөгдсөн Янжү нь 3 гүн, хёныг удирддаг хамгийн жижиг захиргааны төв болсон. Энэ нь одоогийн Сөүл, Намянжү, Янжү, Пучонь, Куян зэрэг Сөүлийн ойролцоох зарим хэсгийн газарт хамаардаг.

Кунмин хаан тойрог оролцоог устгаж, нэг талт шинэчилсэн бодлогыг хэрэгжүүлж, хуучин тогтолцоонд нь буцаан оруулсан. Энэхүү улс төрийн өөрчлөлтийн хүчинд Ханьян-бүг “Намгён” болгож чадсан.

Чусоны эзэнт гүрэн

Тэжу хаан 1394 он (Тэжу 3)-ы 10 дугаар сард Ханьяныг байгуулсан ба 1395 онд Янжүгийн зарим нутгийг “Ханьсон-бү(漢城府)” болгохоор шийдвэрлэсэн. Мөн 1396 оны 9 дугаар сард олон ордон барьж хаадын өргөө, түшмэлийн өргөө, хурал, цуглааны газар зэрэг барлигын ажлыг дуусгасан. Ингээд Янжү төвт Намянжүгийн нутаг бүс нутгийн нэгж болсон.

Чусоны эзэнт гүрний эхэн үед Янжүг Ханьяны төв болгож Жиянжүса (知楊州事: одоогийн Сөүл хотын ойр орчим) руу шилжүүлж, Ханьян-бүг Ханьсон-бү(漢城府) болгож өөрчлөн ард иргэдийг Кёнжү (見州) руу нүүлгэн тус газрыг Янжү-гүн (楊州郡: одоогийн Янжү) гэж нэрлэсэн. 1397 онд “гүн”-ээс “бү (府)” болж томруулсан ба 1413 он (Тэжун 13)-д Духу-бү болгосон байна.

1435 он (Сэжун 17)-д бүс нутгийн засаг зархиргаанд шинэчлэл хийхдээ Кёнги-дугийн Чольвоныг Канвонь-ду руу шилжүүлэн, Канвонь-дуд харьяалагддаг байсан Ёнпён, Ёгчонь, Сагнёныг Янжүгийн харьяанд шилжүүлсэн. Имган, Мажонь, Чандань болон Янжүгийн захиргаанд байсан Кюха, Имчонь, Куяны тал нутгийг Воньпён-бүгийн харьяанд шилжүүлсэн. Ингээд 1466 он (Сэжу 12)-д Янжү нь “муг” болж, төрийн зохион байгуулалтын тогтолцооноос үүдэн Чин (鎭)-ыг үүсгэн байгуулсан.

Ёньсань хаан Янжү-мугыг засаг захиргааны нэгж биш болгож нутгийн зарим хэсгийг ан, агнуурын газар болгож ашиглаж байсан ба 1511 он (Чүньжун 6)-д дахин сэргээж Бугжү (復州) болгосон. 1393 оны 11 дүгээр сард орон нутгийн засаг, захиргааны нэгжийг шинэчилсэн ба тухайн үед Баруун Кёнги-ду нь Ханьян, Чольвонь, Зүүн Кёнги-ду нь Ёнань (延安), Бүпён (富平) байсан. Ингээд Намянжүгийн нутаг Ханьянд харьяалагдах болсон юм.

Орчин үеийн нийгэм

Засаг захиргааны нэгжийн хувьд Янжү-гүнд харьяадагддаг байсан Намянжүгийн нутаг Сөүл хоттой залгаа оршдогоороо нийслэлийг хамгаалах хязгаар нутагт хамаардаг байсан цэргийн түүхэн дэх гол цэг байхаас гадна улсын нийслэл Сөүл хот, Кёнги-дугийн баруун хойд хэсэг, Канвонь-ду, Кёнги-дугийн Инамыг холбодог газар байсан учир зам, тээвэр, арилжаа наймаа хөгжсөн нутаг байсан. Газар нутгийн энэхүү онцлог нь 1908 онд нэгдсэн цэргийн арми байсан “Үндэсний цэргийн арми - 13 ду Чан-Ий гүн” Сөүлийг буцаан авах төвөллөгөөг гаргах үед цэргийн арми цуглах гол цэг болж байсан байна.

Намянжү бүс нутаг нь цэргийн бослого, түүнийг нь дэвэргэхийг зорьж буй Япон цэргийн армийн гол хэсэг байсан ба үүний хажуугаар Японы гарнизон, цэргийн анги, төв штаб зэрэг дайралт, товтолгооноос нутгийн иргэд учирсан хохирол маш их байсан.

Үүнтэй адил Намянжүгийн бүс нутаг нийгэм, эдийн засаг, газар зүйн байрлалаасаа болж Японы эзэнт гүрний хавчлага, довтолгооны төв байсан ба үүний нөлөөгөөр цэргийн бослого ч илүү хүчтэй өрнөсөн. Эсэргээрээ Сөүл хоттой ойр байсан учир шинэ үеийн мэдлэг боловсролыг хүлээн авч, ашиглах нь бусад бүс нутгуудтай харьцуулахад хялбар байсан тул олон газар хувийн сургуулиудыг байгуулж боловсролын хөдөлгөөн эрчимтэй явагдсан.

Намянжүгийн нутагт байрлах хувийн сургуулиуд 1908 онд Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн сургалтын хяналтыг сайжруулах шалгалтын дараа ч байсаар ирсэн бөгөөд Тунгам-бүгийн үед Намянжүгийн нутагт иргэний эрхийг сэргээж, соён гэгээрүүлэх зорилгоор хувийн сургуулиуд байгуулж сургалтыг идэвхтэй ялуулж байсан. Ялангуяа зарим газар сургууль байгуулахыг зөвшөөрдөггүй байсан ба Намянжүгийн нутагт хуваагдаг байрладаг байсан учир нутгийн иргэдийн боловсрол, сурахыг хүссэн хүсэл эрмэлзлийг мэдэж болно.

Намянжүгийн иргэдийн эрхийг сэргээх хөдөлгөөнийг 1907 онд улс даяар зохион байгуулагдсан Засгийн газраас нөхөн олговор авах хөдөлгөөнд оролцож байгаагаас нь харж болох юм. Япон Улсаас 13 сая орчим воны нөхөн төлбөрийг авах зориогоор эхэлсэн энэхүү хөдөлгөөн нь улс орон даяар тархаж үндэсний хөдөлгөөн болж өргөжин төв болон нутгийн бүх засаг захиргааны нэгжид Засгийн газрын бодын нөхөн олговорын хороо байгуулагдсан.

Тухайн үед Намянжү нь Янжү-гүнд харьяалагддаг байсан учир Намянжүгийн нутгаас цуглуулсан хандивийн мөнгийг Янжү-гүн хүлээн авч, нөхөн олговрын хороонд нэгтгэн Төв засгийн газар руу шилжүүлсэн байдаг. Хандивийн мөнгийг хураах ажиллагааг “дун, ри” гэсэн нэгжид хуваан зохион байгуулж байсан ба тогсоныг нэг нэгдэл болгож нутгийн иргэд өөрсдийн боломжоороо хандив өгч иргэдийн эрхийг сэргээх хөдөлгөөнд оролцсон байдаг.

Японы эзэнт гүрний дарангуйлалд сөгдөлгүй эсэргүүцэн тэмцэж байсан Намянжүгийн иргэдийн эх оронч үзэл, нэгдсэн хүч өнөөдрийн Намянжүг бий болгосон үндэс, суурь болсныг зүйрлэн хэлэх үг үгүй. Цааглаад тусгаар тогтнолоо хамгаалах эрсдэлтэй үед харуулсан Намянжүгийн иргэдийн нэгдсэл нь хувь хүний үзэл өндөрт тавигддаг болсон өнөө үед дахин нэг удаа эргэн дурсан шаардлагатай үлгэр дуурайлал болох нь тодорхой.