Skip Menu



Нэр бүтсэн түүх

Одоогийн Намянжү хот нь анх 1980 онд Янжү (楊州)-гээс тусгаарлагдсан. Гэсэн хэдий ч цаг, хугацааг ухрааж үзвэл одоогийн Чиньжоб, Чиньгонь нутаг Кугүрёгийн үед “Гурийну (骨衣奴)” хэмээн нэрлэгддэг байсан. Энэхүү нэр Нэгдсэн Шилла гүрэн болоход Хуанян (荒壤) болж өөрчлөгдөж энэ нь Гурё гүрэний үед Пүнян (豊壤) болж дахин өөрчлөгдсөн байдаг. Ингэснээр одоогийн Намянжү хотын Чиньжоб, Чиньгонь нутаг Янжүгээс салж бие даасан, өөрийн гэсэн орон нутгийн нэртэй болсон.



“Янжү” гэдэг нэршил анх Курёгын эзэнт гүрний үе болох 936 он (Тэжу 19) буюу “Курёгын түүх” тэмдэглэлд “Хүпэгжэ хаан Кёньхуонд Янжүг бэлэг болгон өгсөн” гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүний дараа Курёгын эзэнт гүрний үед “Янжү” гэдэг нэр бүс нутгийн засаг захиргааны нэгжийн нэр болж гарсан байдаг.



Гэвч тухайн үеийн “Янжү” гэдэг нэртэй газар нь одоогийн Намянжү хотын нутагтай таардаггүй. “Янжү” гэдэг нэр, газар нь яг цав таардаг үе нь 1410 он (Тэжун 10) буюу Янжү-муг болж өөрчлөгдөх үеэс юм. Гэвч тухайн үед ч мөн адил одоогийн Чоньжоб, Чоньгоны бүс “Пүнян-хён” гэсэн өөр нэртэй байсан ба Янжү-мугын харьяанд байдаг байсан байна.



Ингээд үүний дараа “Пүнян” гэдэг үгийг бус нутгийн нэр Ёнжү, Чонжу хүртэл ашиглах болсон байдаг. Гэсэн хэдий ч Пүнян-хёны нутаг 1530 онд бичигдсэн “Шиньжын Дунгүг Ёжи Сынхам” бичвэрт Чобдун-мён, Чиньболь-мён, Коньчонь-мён, Чиньгуань-мён гэх мэтээр нэршилээр тэмдэглэснийг харахад Пүнян-хён тэр чигээрээ устгагдсан байж болох юм. Энэ үед одоогийн Намянжүгийн нутаг ч мөн Янжүгийн нэг хэсэг болж өөрийн байр сууриа олж авсан гэж таамагладаг.



Ингээд 1980 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн хуулийн дагуу (дугаар 3169) Күри-ыб (7 ри), Мигым-ыб (10 ри), Пёльнэ-мён (6 ри), Чоньжоб-мён(8 ри), Чоньгонь-мён (9 ри), Сүдун-мён (7 ри), Хуаду-мён (10 ри), Вуабү-мён (11 ри)-ны 2 ыбын нэгж болох мён, риг салгаж Намянжү-гүн болгож шинээр байгуулснаар Намянжү хотын түүх шинээр эхлэх болсон юм.



1980 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлиг (дугаар 10050)-ын дагуу Вуабү-мёныг “ыб” болгож томруулсан ба 3 ыбтэй болсон. 1986 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Күри-ыбыг хот болгон өөрчилж салан тусгаарласан. 1986 онд Чу-Ан-мён шинээр бий болж 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Мигым-ыб “хот” болж салсан байдаг.

Мөн тэр жил Чоньжоб-мён “ыб” болж нэг нэгж томорч, Туйгэйвонь захиргааны төв байр “Туйгэйвонь-мён” болж өөрчлөгдсөн байдаг. 1991 онд Хуаду-мён “ыб” болж өөрчлөгдсөн. Үүний дараа 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Мигым хот, Намянжү-гүнийг нэгтгэж Намянжү хот болгон шинээр байгуулсан байдаг юм.

1997 онд одоогийн Уабү-ыб, Чоньжоб-ыб, Хуаду-ыб гэсэн 3 ыб, Пёльнэ-мён, Туйгэйвонь-мён, Чоньгонь-мён, Сүдун-мён, Чу-Ан-мён, Унам-мён гэсэн 6 мён, мөн Хупён-дун, Пённэ-дун, Гымгуг-дун, Янжон-дун, Жигым-дун, Тунун-дун гэсэн 6 дунг захирдаг.