Skip Menu



Бухусү ба Нугосү

Бухусү - Ховор мод

Намянжү хотын ховор модонд нийт 61 төрлийн мод багтдаг. Үүнд Ныти - Зелковамод 28 ширхэг буюу хамгийн их байдаг бол, Ынхэн – Гинкто мод 13, Хян - Арцны мод 7, нарс мод 7, Царс мод 2, Бурисү - Бодь мод 1, Шимү мод 1, Калопанакс мод 2 ширхэг нийт 8 төрөл байдаг.

Ныти – Зелкова мод

Ныти – Зелкова мод

Хайлаасны овогт ордог өргөн навчтай, өндөр мод бөгөөд орон даяар тархан ургасан байдаг. Хятад, Япон, Монголын нутагт элбэг ургадаг. Өсөлт нь хурдан, шилжүүлэн суулгахад хялбар бөгөөд холимог хөрсөнд сайн ургадаг олон наст мод юм. Навчийн хувьд налуу ургадаг, 13 см урт, 5 см өргөнтэй, зууван хэлбэртэй, үзүүр нь хурц, зах нь хөрөөлөг. Намартаа шарлаж, улаан хүрэн өнгөтэй болдог учир үнэрээх үзэсгэлэнтэй харагддаг. Тус мод нь хос хүйстэй мод бөгөөд эм нь мөчиртөө 12, эр нь шинэ ургасан мөчиртөө 10 цэцэг дэлбээлүүлдэг. Олон наст ургамал бөгөөд тэгш, шулуун ургадаг. Өргөн мод учир инэхдээ нарнаас халхлах, сүүдрэвч болгох, зам дагуу тарих зэрэгт ашигладаг. Ныти - Зелкова мод ховор модны тоонд ордог ба нийт 33 мод байдаг. Үүнээс “ду”-д 5, “хот”-д 18 газар 21, “дун”-д 1, “ыб, мён”-д 3 газар 4, тосгонд 2 байдаг.

Ынхэн – Гинкто мод

Ынхэн – Гинкто мод

Гинкто модны овогт хамаарах ба орчин үед навчит мод болсон хэдий ч эрт дээр үед 6 шимүүсээс бүрдсэн шилмүүст мод байсан. Гинкто мод нь 1 овог, 1 төрөл, 1 зүйлтэй ба манай улсаас гадна Хятад, Япон зэрэг зөвхөн зүүн бүсийн орнуудад ургадаг. Гинкто мод нь өргөн навчтай, өндөр мод юм. Модны өндөр 60 м, цээжний өндрийн тойрог 4.5 м-т хүрдэг ба улсын хэмжээнд ургуулж байгаа. Хүйтэнд тэсвэртэй, үржил шимтэй хөрсөнд сайн ургадаг. Наранд сайн ургадаг тул хурдан өсдөг, агаарын бохирдол, галд тэвсэртэй. Ялангуяа хортон шавьжинд хордох нь бага. Навч нь дэвүүр хэлбэртэй, налуу ургадаг хэдий ч богино мөчирт орооцолдсон мэт харагддаг ба навчны иш нь мушгиралдсан байдаг. Хүйсээрээ тус тусдаа ургадаг мод учир эм болон цэцэг нь өөр өөр модонд байдаг ба 5 дугаар сард навч соёлоход хамт дэлбээлдэг. Нийт 11 мод байдаг ба үүнээс “ду”-д 5 ширхэг, “хот”-д 3, “дун”-д 1, “ыб, мён”-д 2 байдаг.

Хян - Арцны мод

Хян - Арцны мод

Агарууны овогт хамаардаг мөнх наст шилмүүст ургамалын төлөр зүйл юм. Ховор модонд тооцогдох болсон арцны мод нь “ду”-гаас Унам-ри болон Янжи-ри дэх арцны мод, “хот”-оос Юльсог-ри дэх арцны мод, “ыб, мён”-оос Вольмүн-ри дэх арцны мод, тосгоноос Нугчонь-ри дэхь арцны модыг ховор модод тооцсон байдаг.

Нарс мод

Нарс мод

Нарсны овогт хамаардаг мөнх наст шилмүүст ургамал юм. Модны өндөр 35 м, цээжний өндрийн тойрог 180 см-т хүрдэг. Манай оронд 1,300 м-ээс доош өндөрлөгтэй газруудад ургасан байдаг ба Япон, Ххятадын Манжуурт тархсан байдаг. Нар сайн тусдаг, мэдээж хуурай, үржил шим багатай хөрсөнд ч сайн ургадаг бөгөөд хүйтэнд тэвсэртэй. Мөн түүнчлэн амьдрах чадвар сайтай учир ямар ч газарт үрээ цацаж ургасан байдаг. Иш нь ихэнхдээ улаан өнгө өнгөтэй ч холтос нь удахаараа хар бор өнгөтэй болж яст мэлхий шиг хэлбэртэй болдог. Босоо ургадаг бөгөөд мөнхийн ногоон, олон наст мод учир үнэнч, шударга байдал, урт наслахыг бэлэгддэг. Навч нь 8~9 см урт, 1.5 мм өргөнтэй 2 салаа ургадаг ба доод хэсгийн навч нь 2 жилийн дараа унадаг. Хос хүйст модны төрөлд багтдаг ба 5 дугаар сард цэцэглэдэг. Эр цэцэг нь шар өнгөтэй, 1 см-ын урттай, зууван хэлбэртэй бол эм цэцэг нь зууван хэлбэртэй, нил ягаан өнгөтэй. Нарс модны жимсийг боргоцой (конусын төрөл) гэдэг ба 4.5 см урт, 3 см өргөн, үзүүр нь шовх, дараа жилийнхээ 9,10 дугаар сард бор шаргал өнгөтэй болж боловсордог.

Царс мод

Царс мод

Царс модны төрөл зүйлд хамаардаг ба өргөн навчтай, өндөр мод юм. Модны өндөр 30 м, цээжний өндрийн тойрог 100 см-т хүрдэг. Манай оронд 800 м-ээс доош өндөрлөгтэй, нар сайн тусдаг уулын бэлд ургасан байдаг ба Япон, Хятадад тархсан. Халуун, хүйтэнд тэсвэртэй, хуурай газар мөн далайн эргийн чийглэг газар ч сайн ургадаг ба үндэс нь бат бөх. Үнэр багатай хэдий ч үржих чадвар сайтай учир үрний угаас гарч буй үнэснээсээ шинэ мод салаалуулах тохиолдол ч бий. Иш нь босоо ургаж том хэлбэртэй болдог. Навч нь зууван хэлбэртэй, 10~20 см урт. Навчныхаа ишэнд хурц үзүүртэй өргөстэй ба 12~16 хос салаалдаг. Хос хүйст модны төрөлд багтдаг ба 5 дугаар сард цэцэглэдэг. Эр цэцэг нь сүүл хэлбэртэй. Жимс нь 2 см урт, зууван хэлбэртэй бөгөөд дараа жилийнхээ 10 дугаар сард боловсордог. Модны дол нь саарал цайвар өнтэй ба эх бие нь цайвар хүрэн өнгөтэй. Модны гадна тал нь барзгар, бат бэх учир сайн хуваагддаг.

Шимү мод

Шимү мод

Хайлаасны овогт ордог өргөн навчтай, өндөр мод юм. Модны өндөр 20 м, цээжний өндрийн тойрог 2 м-т хүрдэг. Манай оронд 100~1,220 м-ийн өндөртэй уулын хөндий, усны сав газар ургасан байдаг ба Хятадын Манжуурт мөн ургадаг. Хүйтэнд тэсвэртэй тул манай орны аль ч газар сайн ургадаг ба хуурай тэсвэргүй ч чигэнд сайн ургадаг тул үе буусан ч гэмтдэггүй. Бат бэх биетэй, хөрсөнд гүн суудаг, үржил шимтэй хөрсөнд сайн ургадаг. Иш нь босоо ургадаг ба шөвгөр хэлбэртэй. Мод холтос нь саарал цайвар өнгөтэй, хөндлөн зураастай, жижиг мөчрүүд нь өргөс болдог. Навч нь налуу, 16 см-ын урттай, зууван хэлбэр мөн өндгөн хэлбэртэй. Үзүүр нь хөрөө хэлбэртэй, навчны ард угтаа үстэй. Цэцэг нь хос хүйстэй бөгөөд 5 дугаар сард дэлбээлдэг. Жижиг, цайвар ногоон өнгөтэй. Жимс нь далавч (翅果) хэлбэртэй бөгөөд 10 дугаар сард боловсордог.

Нугосү - Хөгшин мод

Олон жил ургасан тул өндөр настай, том мод байдаг тул хамгаалах шаардлагатай болдог модыг хөгшин мод гэдэг. Одоогийн байдлаар ховор модонд тооцогддоггүй хэдий ч хамгаалах шаарлагатай модны нэг юм.

Нэгаг-ригийн Хамрён-гүн дэх Ынхэн – Гинкто мод

Нэгаг-ригийн Хамрён-гүн дэх Ынхэн – Гинкто мод
  • Байршил: Нэгаг-ри, Хамрён-гүн дэх чимээгүй хотын урд
  • Насжилт: ойролцоогоор 400 жил
  • Хэлбэр: 8-н салаа мөчир сагсайн ургадаг.
  • Өндөр: 40m

Нэгаг-рид байдаг Гинкто мод нь Хамрён Гүний булшны өмнө ургадаг хөгшин мод юм. 1600-аад онд Хамрён Гүний булшийг байгуулахдаа дурсгал болгон суулгасан байж болно. Солонгосын дайны үеэр онгоцны дайралтанд өртөж үндсэн иш нь галд шатаж, суурь нь л үлдсэн байдаг ба 8-н мөчир модны ишийг бүрдүүлж байгаа. Том ишнийх нь цээжний өндрийн тойрог 60 см, жижиг ишний 30 смба модны нийт өндөр ойролцоогоор 20 м-т хүрдэг.