Skip Menu



Намянжү хотын фонт

Намянжү Тасан, Намянжү Gothic

Намянжү хотын нэгдсэн фонт нь Хангыль буюу Солонгос үндэсний бичиг үсгийн төгс байдал, гоо үзэмжийг Тасаны мэргэн ухаантай хослуулан амьд түүх, соёл, байгальтай Намянжү хотын дүр төрхийг бий болгож Намянжү хотын түүх, соёлын бахархалыг өндөрт өргөн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж өөрийн гэсэн өнгө төрхтэй хот хэмээн сурталчлах зорилготой болно.

Намянжүгийн нэгдсэн фонтыг зохиох болсон үндэслэл

Намянжүгийн нэгдсэн фонт нь практик ухагдахууныг бий болгосон Тасан Чонягюн багшийн зүрх сэтгэл, Намянжүгийн өнгө үзэмжийг Хангылд суулгаж өгсөн. Намянжүгийн нэгдсэн фонтыг зохион бүтээх болсон гол зорилго нь Хангылийн төгс байдаг, гоо үзэмжийг Тасан багшийн мэргэн ухаантай хослуулан амьд түүх, соёл, байгальтай Намянжү хотын дүр төрхийг бий болгож Намянжү хотын түүх, соёлын бахархалыг өндөрт өргөхийн тулд Намянжүгийн өөрийнх нь тусгай фонтыг хөгжүүлэх болсон. Намянжүгийн нэгдсэн фонтыг хүн бүрт ашиглуулахын тулд үнэгүй тарааж байгаа.

Намянжүгийн нэгдсэн фонтын зохиогчийн эрх

Намянжү нэгдсэн фонтыг хүн бүр үнэгүй татаж авч, ашиглаж болно. Дүрсэн болон хэвлэмэл бичвэрт, интернет, гар утас зэрэг бүх төрлийн хэвлэлд чөлөөтэй ашиглаж болох бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл авах шаардалаггүй ашиглаж болно. Харин Намянжүгийн нэгдсэн фонтыг төлбөртэй ашиглуулах, худалдаалах зэрэг ашиг олохыг хориглох ба нэгдсэн фонтыг хууль бусаар өөрчилөн ашиглах боломжгүй.

Намянжү нэгдсэн фонтын бүтэц, хэрэглээ

Бүтэц

Фонт, Бүтэц, Загвар, Хэлбэр
Фонт Бүтэц Загвар Хэлбэр
Намянжү Тасан Medium Солонгос хэл Тасан Medium 2,350
Намянжү Тасан Bold Солонгос хэл Тасан Bold 2,350
Намянжү Gothic Light Солонгос хэл/Англи хэл Gothic Light 2,350/94
Намянжү Gothic Medium Солонгос хэл/Англи хэл Gothic Medium 2,350/94
Намянжү Gothic Bold Солонгос хэл/Англи хэл Gothic Bold 2,350/94
Намянжү Gothic ExtraBold Солонгос хэл/Англи хэл Gothic ExtraBold 2,350/94

Хэрэглээ

Бүтэц, Хэрэглээ
Фонт Бүтэц Хэрэглээ
Намянжү Тасан Medium
Намянжү Тасан Bold
Бичмэл фонт түүх, соёл, аялал, жуулчлалын газрууд хаяг, хэвлэлийн эхийн гарчиг, нүүр, Намянжү хотын арга хэмжээний танилцуулга самбар, сурталчилгааны гарчиг, төрөл бүрийн бүтээгдэхүүний савалгааны гарчиг
Намянжү Gothic ExtraBold
Намянжү Gothic Bold
Gothic гарчиг баримт бичгийн гарчиг, бүх төрлийн танилцуулга материал болон хаяг, сурталчилгааны материал болон номны нүүр, хэвлэлийн эхийн гарчиг, сурталчилгааны дижитал материал (гар утас, PT гэх мэт), цахим хуудас
Намянжү Gothic Medium
Намянжү Gothic Light
Gothic эх бүх төрлийн баримт бичгийн эх бичвэр, хаяг болон танилцуулга самбарын эх бичвэр, сурталчилгааны материал болон номны хэвлэлийн эх бэлтгэсэн болон эмхэтгэсэн хүний нэр

Намянжүгийн нэгдсэн фонт суулгах заавар

Суулгах аргачлал

Намянжү хотын нэгдсэн фонтыг Намянжү хотын захиргааны цахим хуудаснаас татан авч суулгаж болох ба Windows OS, Mac OS X гэсэн хоёр форматаар суулгаж болно (Windows OS нь Windows XP, Windows Vista, Windows 7,Windows 8, Windows 10-т ашиглаж болох ба Mac OS X-ийг Mac OS X-д ашиглаж болно.)

Гар аргаар суулгах

Windows TTF, Mac OS X OTF-ыг гар аргаар суулгаж болно. Windows TTF-ыг гар аргаар суулгаж болно.

Windows-д суулгах

Файлыг татаж авсны дараа зип (Zip)-ийг тайлж, C: drive > Windows folder > Fonts folder руу зам зааж суулгана. TTF -г эхмэтгэл хийх болон энгийн эх бэлтгэхэд ашиглахад тохиромжтой.

Macintosh-д суулгах

Файлыг татаж авсны дараа зип (Zip or sit) -ийг тайлж, Mac OS X Home > Library > Fonts folder руу зам зааж суулгана. OTF-г хэвлэх, өндөр нягтаршилтай хэвлэлд ашиглахад тохиромжтой.