Skip Menu



Хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл

Намянжү хот нь Кёнги-дугын зүүн хойд хэсэгт байдаг төв хот бөгөөд зам, тээвэр, логистикийн гол зангилаа болсон газар юм.
Боловсрол, соёл, урлаг, аж үйлдвэр зэрэг олон зүйлийн орчин бүрдсэн ирээдүйн хот, ирээдүйн бренд хот юм.

Газар нутгийн байршил

Намянжү хот нь Кёнги-дугийн зүүн хойд хэсэгт байрладаг ба улсын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт 26 км-т, бүс нутгийн төв захиргааны газар болох Сүвоноос зүүн хойд зүгт 65км-ийн зайд байдаг бүх бүс нутаг руу явсан замтай тээврийн гол зангилаа газар юм.
Намянжү хот нь засаг захиргааны нэгжийн хувьд 1 тусгай захиргаат хот, 5 хот, 2 гүнтэй залгаа оршдог. Үүнийг дэлгэрэнгүй дурдвал зүүн талаараа Янпён-гүн болон Гапён-гүн, баруун талаараа Сөүл тусгай захиргаат хот, Ийжонбү хот, Күри хотуудтай, урд талаараа Ханам хот болон Гуанжү хоттой, хойд талаараа Пучонь хоттой залгадаг.

Намянжү хотод хөрөнгө оруулах BIG 5 шалтгаан

Байгууллага бүрт тохирсон үйлчилгээ

  • Аж ахуйн нэгж байгууллагад тохирсон дэмжлэг үзүүлэх
  • Non-stop буюу 24 цагийн үйлчилгээтэй

Дэд бүтцийн хүртээмжтэй байдал

Сөүл, Кёнги, Канвоны зам, тээврийн гол зангилаа болсон газар тул зам, тээврийн дэд бүтцийн сайжруулна

Төрөл бүрийн салбарын аж үйлдвэртэй

  • Салбар тус бүрээр тус тусад нь газар олгох
  • Энгийн үйлдвэрийн цогцолбор
  • Чомдань аж үйлдвэрийн цогцолбор
  • Шинэ хотод хэрэгцээнд нь тохирсон газар олгох

Хот, хөдөө хосолсон тааламжтай хөрөнгө оруулалт

  • Хот, хөдөөд байгальд ээлтэй байдлыг PLUS
  • Төрөл бүрийн нөхцөлтэй газрын үнэ
  • Үнэ цэнийг нэмэгдүүлэх

Ажиллах хүчээр хангах

Пёльнэ, шинэ хот, Тасан шинэ хотыг хөгжүүлэх замаар хүн амыг нэмэгдүүлж хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах

Дөрвөн зүг, найман зовхисыг холбоход тохирсон газар зүйн байршил

Намянжү хот нь Кёнги-дугийн зүүн хойд хэсгийн зам, тээврийн гол зангилаа болсон хот бөгөөд 5 хурдны зам, 5 улсын чанартай авто замын сүлжээг бий болгож, орон нутаг хоорондыг холбох тогтолцоо сайн хөгжсөн.

Дөрвөн зүг, найман зовхисыг чиглэсэн авто замын сүлжээ

  • Автобус: 106 автобус, 1 өдөрт 6,383 удаа
  • Мерто: Жүн-Ан болон Кёнчүнь гэсэн 2 метроны шугамтай, 13 байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг
  • Кын-Ий, Жүн-Ан метроны шугам (Мүньсан метроны буудал ~ Юнмүний хэсэг): Тунун метроны буудал – Янжон метроны буудал - Тогсу метроны буудал - Тушим метроны буудал - Пальдан метроны буудал - Үньгиль уул метроны буудал
  • Кёнчүнь метроны шугам (Санбун метроны буудал ~ Чүньчоны хэсэг): Пёллэ метроны буудал – Туйгэйвонь метроны буудал - Са-Рын метроны буудал - Кымгуг метроны буудал – Пёльнэхупён метроны буудал - Чонма уул метроны буудал
  • Масог метроны буудал
    - 4-р шугам (Чиньжоб шугам, Тангугэ-Чиньжоб чиглэл): 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн
    - 8-р шугам (Пёллэ шугам, Амса-Күри-Пёллэ чиглэл): 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн

Аж ахуйн нэгж байгууллагын орчныг сайжруулах

  • Зам, тээврийн системийг сайжруулах төсөл, хөтөлбөр (119 шинээр бий болсон), замын засвар үйлчилгээг байнга хийж хотын иргэдийн аюулгүй байдлыг хангаж, зам, тээврийн урсгалыг саадгүй явуулах
  • Нарийн хийгдсэн авто зам, аюултай хэсэг гэх мэт асуудлыг бүртгэн, сайжруулж таатай орчин бий болгох

Орон нутагтай холбох хурдны зам – төв зам

Сөүл, Кёнги, Канвоныг холбодог авто замыг нэмэгдүүлж, төвийн бүс болон хот хоорондын тээврийн зардал, цаг хугацааг бууруулахад хамгийн тохиромжтой байршилд байдаг.

  • Намянжү хотын захиргаа: 7,3 км (Сөүл хотын захын тойрог хурдны зам, дугаар 46)
  • Чиньгуань энгийн үйлдвэрийн цогцолбор : 5,3 км (Сөүл хотын захын тойрог хурдны зам, дугаар 47)
  • Гуанрынтехнологийн хөндий: 19,1 км (Сөүл хотын захын тойрог хурдны зам, дугаар 47)
  • Кымгуг энгийн үйлдвэрийн цогцолбор: 14,2 км (Сөүл хотын захын тойрог хурдны зам, дугаар 47)
  • Пёллэ шинэ хот: 7,7 км (Сөүл хотын захын тойрог хурдны зам, Пёльнэ IC)
  • Тасан (Жингон, Жигым) төрийн орон сууцны нэгдсэн цогцолбор хороолол: 2,6 км (Сөүл хотын захын тойрог хурдны зам, дугаар 47)
  • Масог орон сууцны нэгдсэн цогцолбор хороолол: 14,5 км (Сөүл – Чүньчонь хурдны зам, Хуа арал IC)
  • Янжон метроны буудлын нэгдсэн цогцолбор: 4,1км (Жүн-Ан метроны шугам, Янжон метроны буудлын хэсэг)
  • Са-Рын хотын Чомдань аж үйлдвэрийн цогцолбор (ухаалаг ногоон хөндий): 7,3 км (Кёнчүнь метроны шугамын Са-Рын метроны буудлын хэсэг)
    ※ Күри, Намянжү TG Кёнги жүн