HOME > Намянжү хотын танилцуулга > Онцлох түүхийн дурсгалт газар
Document Contents

Тасаны түүхийн дурсгалт газар

- Намянжү хотын Чуан-мён, Ныннэ-рид байрлах Тасанын түүхийн дурсгалт газар нь Солонгос улсын ялзрал, доройтлыг шүүмжлэн буй Тасан багшийн ширүүн дуу хоолой, эгэл жирийн хэрнээ шударга шулуун түүний амьдралыг тэр хэвээр нь хадгалан үлдсэн түүний төрсөн гэр, 200 гаруй жилийн он цагийн урсгалд хийдийг чиглэн толгой гудайх Тасаны бунхан, тухайн цаг үеэсээ түрүүлсэн үүний үйл хэрэг, амьдралын ул мөрийг дэлгэн үзүүлсэн Тасаны дурсгалын танхим, Тасаныг өнөө цагтай холбон өгч буй Тасаны соёлын танхимтай. Нэг л алхам хийвэл урагш ойчих шахам мэдрэмж төрүүлэхүйц түүний гэр, намхан хашаанд ард иргэдийн баяр баясал, зовлон шаналалыг хамтдаа хуваалцан туулах гэсэн түүний сэтгэл зүрх шингэсэн байгаа.
Кванныны ой

- Кванныны ой нь Намянжү хотын Чинжоб-ыб, Ыжонбү хот, Пучон-гүний Нэчун-мён, Сухул-мён хүртэлх газар нутгийг хамран ойролцоогоор 2,204 га талбайг эзлэн оршдог бөгөөд Солонгосын хамгийн том ширэнгэн ой хэмээн нэрлэгддэг ба энэхүү газрыг ургамал амьтны диваажингийн орон гэж хэлж болно. Кванныны ой шиг унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн ойг Солонгос орноос олж харахад хэцүү өгөөд ой модны нөөцөөрөө дэлхийд дээгүүр байранд ордог. Энэхүү ойд ургаж байгаа моднууд нь ойролцоогоор 70‐аас дээш жилийн настай. Түүнчлэн Кванныны ойд олон төрлийн ургамал амьтан нутагладагаараа алдартай
Төгөлдөр хуурт ариун цэврийн өрөө, хиймэл хүрхрээ

- Намянжү хотын Кваду-ыб, Кымнам-нид Квадугийн бохирын ус цэвэрлэх газарт төгөлдөрхуурын хэлбэрт өвөрмөц шийдэлтэй ариун цэврийн өрөө болон бохирын усыг дахин боловсруулж цэвэршүүлэн хийсэн дэлхийд цорын ганц байдаг хамгийн өндөр хиймэл
хүрхрээг харж болох юм. Хүрхрээний хэмжээ: Урт - 91.7м, Өргөн - 10.2 - 26.2м, Өндөр - 61.5м