Хотын эмблем

- Намянжү хотын дүр төрх болгон гурван янзын зууван дүрсийг өнгөөр ялган дүрсэлсэн бөгөөд
Ногоон өнгө нь Кванныны ой, Чонма уулын үзэсгэлэнт байгалийг, Хөх өнгө нь тэнгэрийг илэрхийлж байгаа бөгөөд амьдрахад таатай, цэвэрхэн хүрээлэн буй орчин, хүсэл мөрөөдөл, тэмүүллийг, Улбар шар өнгө нь цугтаа амьдран буй найрсаг уриалагхан Намянжү хотын иргэдийг бэлэгдэнэ.Үүнийг нийлүүлээд нийтэд нь харвал өнөө үе болон хойч үедээ Намянжү хотоо ирээдүй рүү хөтлөн чиглүүлж байгальтайгаа илүү ойр дотно хөгжингүй хотыг байгуулцгаая гэсэн утга санааг агуулж байгаа юм. Хотын таних тэмдэг
Хотын таних тэмдэг

- Зам тээвэр хөгжсөн хот, соёл боловсрол дэлгэрсэн хот, засаг захиргааны хувьд хаягжсан хот болохыг эрмэлзсэн Намянжү хотын зорилгыг үүнд багтаасан илэрхийлсэн бөгөөд,
Намянжү хөх өнгө нь сэтгэл сэргэм Намянжү хотыг бэлэгдэн , амьдрахад ая тухтай хүрээлэн буй орчныг,
Намянжү ногоон өнгө нь хөгжин цэцэглэж буй Намянжү хотыг бэлэгдэн, мөр зэрэгцэн амьдарч буй найрсаг иргэд болон боловсронгуй болсон нийгмийг халамжийг,
Намянжү улбар шар өнгө нь хаягжсан Намянжү хотыг бэлэгдэн, хурдан шуурхай, тодорхой хаягжсан засаг захиргааны зохион багуулалтыг,
Намянжү ягаан өнгө нь амьдрахад таатай орчинд амьдран буй Намянжү хотын иргэдийн хүч чадлыг илэрхийлж байгаа юм. Нийтдээ үзэсгэлэнт онгон байгальтай, амьдрахад ая тухтай , соёлын хот “Намянжү”-г дүрсэлнэ.
Байрлал

Намянжү хот нь Кёнги-ду аймгийн зүүн хойд зүгт байрлах бөгөөд хойд талаараа Пучон-гүн, зүүн хойд талаараа Капён-гүн, зүүн талаараа Янпён-гүн, өмнөд талаараа Ханам хот, Кванжү-гүн, баруун талаараа Күри хот, Сөүл, баруун хойд талаараа Ыжонбү хоттой хөрш зэргэлдээ оршино. Намянжү хот нь өргөрөгийн хойт цэг нь °46′11″‐т орших Сүдун-мён Нэбан-ни, өмнөд цэг нь 37°30′32"‐т орших Чуан-мён Ныннэ-ри Махёны урд тал Хан мөрний дунд хэсэгт оршино.
Уртрагийн баруун цэг нь 127°05′15"‐т орших Пёлнэ-мён, Сүраг уулын оргил, зүүн цэг нь 127°22′52"‐т орших ваду-ыб,Күам-ри, хойд Хан мөрний дунд хэсэг юм. Зүүнээс баруун тийш 26 км, өрнөөс умард тал хүртэл 30 км хүртэлх нутаг дэвсгэрийг эзлэнэ. Түүнчлэн, Намянжү хотын засаг захриргааны хамгийн том байгууллага нь Намянжү хотын захиргаа бөгөөд байрлал нь зүүн уртрагийн 127°13′,умард өргөрөгийн 37°38′‐т оршино.
Хүн ам, нутаг дэвсгэр
| Хүн ам |
Нутаг дэвсгэр |
асаг захиргааны нэгж |
| 511,450 |
458.5㎢ |
5 ыб, 4 мён, 6 дун |
Засаг захиргааны нэгжийн зураг
